Энэ аялал нь Монголоос шууд болон шууд бусаар бизнес, сургалт, амралт, туршлага судлах болон хувийн ажлаар давчуу хугацаагаар ирж байгаа хүмүүст туслах зорилготой Малайзыг богино хугацаанд сонирхуулахад оршино.
Энэ бүх аялалын туршид суудлын жижиг машинаар таньд үйлчлэх болно.
Ta Малайзид шөнө 10-11 цагт Куала-Лумпур нисэх онгоцны буудалд газардaхад таныг угтан авч, зочид буудалд байрлуулна.
Хотын аялал:
Малайзын бахархал болсон 2 ихэр цамхагын дэргэд дурсгалын зургаа татуулж KLCC Suria Shopping Center мөн Lowyat электрон барааны дэлгүүрээр shopping хийнэ.
Гентин Хайланд. Казино, зугаа цэнгэл, тоглоомын хот болсон Гентин-Хайланд руу явж замдаа Малайзын Энэтхэгчүүдийн Batu Cave шашны голомт болсон xаранхуй агуйг сонирхоно. Хүсвэл Гентиндээ world first hotel-д байрлаж энэхүү цогцолбортой илүү нарийн танилцаж, Зүүн өмнөд Азийн хамгийн том мөн хууль ёсны казинод тоглох боломжтой.
Малайзын орчин үеийн шийдэлтэй залуу хот Путражаяа хоттой танилцан, Ерөнхий сайдын ордон, усан дээрх лалын сүм үзээд, Куала-Лумпурт ирж буудалдаа байрлах болно.
Сүүлийн өдөр Куала Лумпур нисэх онгоцны буудал руу хүргэж өгснөөр аялал өндөрлөнө.
Tuesday, November 23, 2010
Subscribe to:
Comments (Atom)


